Хоошёорюү С.Бямбасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргилоор давлаа

Хоошёорюү С.Бямбасүрэн Тамаваши Б.Мөнх-Оргилоор давлаа


   Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын башё Токио хотын Рюгокү Кокүгикан ордонд ням гарагт эхэллээ. Аки башёд барууны магнайд барилдаж буй ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдөр зүүний маэгаширагийн магнай Тамаваши Б.Мөнх-Оргилоор нэг давлаа. Харин зүүний манлай ёкозүна Ооносато Украины комүсүби Аонишикигээр давжээ. Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдээс барууны сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Оохогоор, зүүний маэгаширагийн зургаа дахь бөх Оонокацү Б.Чойжилсүрэн Ичияамамотогоор давж, барууны маэгаширагийн долоо дахь бөх Оошома Б.Дэлгэрбаяр Үрад өвдөг шороодлоо.

Гэрэл зургийн эх сурвалж: "Kyodo" агентлаг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.